Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт шинээр халдвар нэмэгдсэнээр Улаанбаатар хотын батлагдсан тохиолдол 1,187 болов

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 14,978 хүнд PCR шинжилгээ хийхэд 34 хүнээс шинээр халдвар илэрлээ.  

Эдгээр халдвар нь бүгд Улаанбаатар хотод хамаарч байгаа бөгөөд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээ ба цэгээр сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн байна. 

Шинээр Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт шинээр халдвар бүртгэгдэж, Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1,187, улсын хэмжээнд нийт 2,023 боллоо. 

Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1,513 тохиолдол бүртгэгдсэн. 

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгээс 14 хүн эдгэрч, гэртээ гарсан. 

Нийт улсын хэмжээнд коронавиурсийн батлагдсан тохиолдол 2,023 болсон. Үүнээс эдгэрсэн 1,463 буюу 72.3% нь эдгэсэн байна. 
Одоогоор ХӨСҮТ-ийн Халдвартын клиник, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг болон улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 547 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал 

  • Маш хүнд-1
  • Хүнд-5
  • Хүндэвтэр-80
  • Хөнгөн-461 хүн байгаа юм" гэв.

ХӨСҮТ-д 235 хүн эмчлэгдэж байна. 

Улаанбаатар хотод-1,187 /сүүлийн хоногт 34 тохиолдол нэмэгдэв/

  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

ВИДЕО:

https://fb.watch/3v4kiXuI8L/

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 1,989 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.