Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2020.02.04/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Өчигдөр улсын хэмжээнд өчигдөр 16,960 хүний сорьцод шинжилгээ хийхэд 31 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн бүх тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд зарим нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан хүмүүсээс илэрсэн байна.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 1,890 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1,398 хүн эдгэрээд байгаа бол 479 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаа юм.
Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд зургаан хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын 74 хувь нь буюу 1,398 хүн эдгэрээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!