2021.01.30: 32 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,742 боллоо
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.
ШУУД ҮЗЭХ: /2021.01.30/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Нэгдүгээр сарын 29-ны өдөр улсын хэмжээнд 14,495 хүний сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1,742 хүрлээ. Үүнээс одоогоор 1,321 хүн эдгэрээд байгаа бол 408 хүн эмчлэгдэж байна.
Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд 1,
- Хүндэвтэр 53,
- Хөнгөн 353 хүн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
