Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганзориг: Сүүлийн 24 цагт батлагдсан 46 тохиолдлын хоёр нь айл өрхүүдээс авсан шинжилгээгээр илэрсэн

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээгээр сүүлийн 24 цагт 46 тохиолдол илэрчээ. 

Энэ талаар ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Нэг хаалга-нэг шинжилгээ аян"-ы хүрээнд энэ сарын 11, 12-нд нийт 91 мянган хүнээс PCR шинжилгээ авахад нийт 4 тохиолдол \өчигдөр 2, өнөөдөр 2\ илэрлээ. Өнөөдөр ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан хүмүүсээс 44 тохиолдол илэрч, айл өрхүүдээс авсан шинжилгээгээр хоёр нь \ БЗД, Сонгинохайрхан дүүргээс\ илэрсэн. 

Хоёр өдрийн 86 тохиолдлын дөрөв нь массын дундаас илэрсэн тохиолдол юм. Өөрөөр хэлбэл, массын дунд халдвар харьцангуй нам жим байна гэж үзсэн" гэв. 

Ийнхүү улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,293 боллоо. 

2021 оны хоёрдугаар сарын 13-ны 10:00 цагийн байдлаар:

  • Батлагдсан тохиолдол 46
  • Эмчилгээ хийлгэж байгаа 37
  • Эдгэрсэн 13
Тусгаарлах байрны тоо: 37
Тусгаарлалтад байгаа хүний тоо: 1,775
  • Нийслэлд- 1,651
  • Орон нутагт - 124

Видео: 

https://www.facebook.com/iKonNews/videos/579644072993841

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 2,207 тохиолдол:

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.