Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: Хавьтал судлалаар 29, шинээр илэрсэн голомтуудад халдварын 4 тохиолдол илэрлээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Улсын хэмжээнд өчигдөр 21,387 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 33 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 29 нь хавьтал судлалаар, 4 тохиолдол нь шинээр илэрсэн голомтод бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт 34 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,207 болсон бол үүнээс 1,618 тохиолдол эдгэрсэн. Коронавирусийн халдвар авсны улмаас 568 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилан үзвэл:

  • хөнгөн 477
  • хүндэвтэр 88
  • хүнд 2
  • маш хүнд 1 хүн байна" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.11/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/3748977641804276

Дотоодын 1,696 халдварыг танилцуулбал /2020.02.11/

  • Улаанбаатар хотод-1,370 /сүүлийн хоногт 33 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 105 /2020.02.11/

  • ХӨСҮТ-32
  • Цэргийн төв эмнэлэг-18 
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
  • "Амгалан" амаржих газрын ажилтан-1

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 2,174 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.