Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

СХД-ийн 21 дүгээр хорооны ажилтан, түүний хавьтал 8 хүн, өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал нийт 35 хүнээс халдвар илэрчээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 31-ний өдөр улсын хэмжээнд 5,433 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 35 хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод 35 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал болон ажиглан тусгаарлах хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн байна.

Ойрын хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрснээр хоёр дахь хавьтал нь ойрын хавьтал бол хавьтлуудын тоо өсдөг. Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх явцад СХД-ийн 21 дүгээр хороонд ажилладаг хүн өвдсөн нь тогтоогдож, түүний хавьтлуудаас 8 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Шинэ голомт үүсэж байна. Идэвхтай байгаа голомтууд дээр СХД-ийн 21 дүгээр хорооллын худалдааны төвийн голомт орж ирж байгаа юм.

Сүүлийн 24 цагт 35 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,814 болсон бол үүнээс 1,358 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 443 хүний биеийн байдлыг үнэлбэл,  маш хүнд 1, хүндэвтэр 67, хөнгөн 375 байгаа" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.01/  (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/725626291661281

Дотоодын 1,306 халдварыг танилцуулбал /2020.02.01/

  • Улаанбаатар хотод-980 /сүүлийн хоногт 35 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 102 /2020.02.01/

  • ХӨСҮТ-32
  • Цэргийн төв эмнэлэг-17 
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 1,779 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.