ЦЕГ: Махны эрэлт нэмэгддэг энэ үед мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна
Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт "бэлчээрт байсан 25 сарлаг хулгайд алдагдсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Шалгалтын ажиллагаа явуулахад Б, Н нар нь бүлэглэн 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хашиж маллан бусдад худалдаж борлуулсан болохыг тогтоожээ.
Цагдаагийн байгууллагаас хохирогч иргэнд есөн үхрийг нь хүлээлгэн өгч хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгааг мэдээллээ.
Иймд малчид та бүхэн малаа тогтмол хариулгатай байлгаж, малын зүс, тамга тэмдэг зэргийг ялгах тэмдгийг бүртгэх махны эрэлт нэмэгддэг энэ үед мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа. Малын хулгайтай холбоотойгоор сэжигтэй хүн, тээврийн хэрэгсэл ажиглагдвал нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж урьдчилан сэргийлэхийг сануулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
