Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн барилдаанд УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ түрүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Улс, аймаг, сумын цолтой 256 барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх улсын аварга О.Хангай найм даван түрүүлсэн бол Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Булган дэвжээний бөх улсын начин Э.Сумьябат долоо давж үзүүрлэлээ. 

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Харин их шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх аймгийн арслан Г.Мөнхбаяр, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх улсын начин Н.Амгаланбаатар нар шалгарлаа. 

Тус барилдааны түрүү бөхөд 15 сая төгрөг, үзүүр бөхөд 10 сая төгрөг, их шөвөгт шалгарсан бөхчүүдэд тус бүр зургаан сая төгрөгийн шагнал өглөө.

Түрүү, үзүүрийн барилдааны зургаас: