Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ 50 тохиолдол нь "Монгол шир", Наркологийн төв, гутлын цех, СХД-ийн худалдааны төвтэй холбоотой халдварын гэр бүлийн хавьтлууд"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 12,252 сорьцод шинжилгээ хийхэд 50 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд бүгд өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна.

Тодруулбал, "Монгол шир" компани болон Наркологийн эмнэлэг, ББСБ, СХД-ийн худалдааны төв, гутлын цех, "Микс" пиццаны газартай холбоотой халдваруудын гэр бүлийн хавьтлуудаас коронавирус илэрчээ.

Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1,237 болсон бол дотоодын халдварын тоо 1,563 болоод байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,073 боллоо. Үүнээс 1,493 хүн эдгэрээд байгаа бол 567 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-484
  • Хүндэвтэр- 77
  • Хүнд- 5
  • Маш хүнд- 1 хүн байгаа юм" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/481766029495356

Дотоодын 1,563 халдварыг танилцуулбал /2020.02.08/

  • Улаанбаатар хотод-1,237 /сүүлийн хоногт 50 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 2,023 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.