Уншиж байна ...

Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана

ikon.mn
2024 оны 5 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн улс орнуудын төдийгүй, Монгол улсын худалдааны урсгал эрчимтэй нэмэгдэж байгаа энэ цаг үед харилцаа холбоог нэмэгдүүлэх, мөнгөний урсгалыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөтгөх үүднээс олон улсын арга хэмжээ ихээр зохион байгуулагдах болсон. Тэгвэл Монгол улсын газар тариалангийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулахаар Agro Expo 2024 олон улсын үзэсгэлэн энэ оны зургаадугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Үүнтэй холбогдуулан тус арга хэмжээний зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа

- Экспо Монгол ХХК нь хурал, арга хэмжээ, үзэсгэлэнг олон улсын түвшинд зохион байгуулдаг гэдгээрээ нийтэд танигдсан. Он гарсаар хоёр ч үзэсгэлэнг маш амжилттай зохион байгууллаа. Дараагийн үзэсгэлэнгийнхээ талаар ярихгүй юу?

- Экспо Монгол ХХК нь Монгол улсын эдийн засгийн гол салбаруудад бизнесийн хамтын ажиллагааг дэмжих, технологийн дэвшил нэвтрүүлэх зорилготой худалдааны үзэсгэлэн, нетворкингийн арга хэмжээг бий болгон хөгжүүлж мэргэжлийн байгууллага. Бид жил бүр Mongolia Mining, Build Mongolia, Agro Expo, Beauty expo зэрэг салбар салбарын бизнесийг холбох, гүүр болох зарчмаар арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байна. Эдгээрээс олон улсын хөдөө аж ахуйн Agro Expo үзэсгэлэнг энэ зун 6 дугаар 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Буянт Ухаа спорт ордонд зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байгаа.

- Agro Expo 2024 үзэсгэлэнгийн онцлогийн талаар ярьж өгөөч. Ер нь ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд оролцох боломжтой вэ?

- Agro Expo 2024 үзэсгэлэн нь Монголын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар дахь хамгийн чухал үзэсгэлэн. Бид анх 2019 онд Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Агро Экспо үзэсгэлэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулсан. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, дэлхийн шилдэг үр тарианы сортууд,  мал амьтны үүлдэр угсаа зэргийг танилцуулан, үйлдвэрлэгчийг хэрэглэгчтэй, техник нийлүүлэгчийг газар тариалан эрхлэгчтэй, импортлогчийг дотоодын зах зээлтэй, Монголын хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнийг гадаад зах зээлтэй холбох хамтын ажиллагаа, маркетингийн чухал орчин.

Монгол улс бол хөдөө аж ахуйн орон. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар дэлхийн эдийн засгийн хөгжилтэй харьцуулахад бүтээмжээр ч, технологиор ч ихээхэн хоцрогдсон. Бид Agro Expo үзэсгэлэнд  газар тариалангийн сүүлийн үеийн машин механизм, тоног төхөөрөмж, хүлэмжийн аж ахуйн технологи, ногоо, үр тарианы бордоо, мал аж ахуйн бүтээгдэхүүн, мах, сүүний чиглэлийн малын үүлдэр угсаа, эрчимжсэн мал аж ахуйн тоног төхөөрөмж, малын тэжээл, органик хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэхийг зорьдог.

Agro Expo үзэсгэлэн хөдөө аж ахуйн үндсэн хоёр салбар газар тариалан, мал аж ахуйн салбарыг хамарч ирсэн бол өнөө жилээс гуравдахь салбар буюу Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлийн салбарыг нэмж оролцуулан зохион байгуулна. Тийм учраас Agro Expo 2024 үзэсгэлэн:

  1. Газар тариалан
  2. Хөдөө аж ахуй
  3. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Ойн аж ахуйн, цэцэрлэгжүүлэлтийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг үйлчилгээг танилцуулах, ойн аж ахуйн тоног төхөөрөмж, суулгац, цэцэрлэгжүүлэлт, зүлэг, цэцгийн үр нийлүүлэгчдийг бүтээгдэхүүнийг сурталчлах боломж олгоно. Тийм учраас мод тарьж ургуулах, байшин барилга, гэр орныхоо эргэн тойрныг цэцэрлэгжүүлэн тохижуулах гэсэн хүмүүсийн хувьд ч Agro Expo заавал очих ёстой арга хэмжээ боллоо гэсэн үг.

- Үзэсгэлэнд оролцогчдын талаар мэдээлэл өгөөч. Олон улсын байгууллагуудын оролцоо хэр байна?

- Agro Expo үзэсгэлэнд үндэсний хөдөө аж ахуйн хамгийн шилдэг компаниудаас гадна энэ жилээс Хятад, Солонгос, Герман, Орос, Малайз, Америк, Сингапур зэрэг орнуудын 100 орчим компани оролцож, Монголын хөдөө аж ахуйн салбарт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулна.

Agro Expo 2024 үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр Мөнх ногоон тал ХХК, дэмжигч байгууллагаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн хүнс, хөдөө аж Ахуйн газар, Монголын тариаланчдын үндэсний холбоо хамтран ажиллаж байгаа бол мэдээллийн түншээр Герман - Монголын Бизнес эрхлэгчдийн холбоо, Шинэ өсөлт сэтгүүл, Agronews.mn цахим хуудас дэмжин ажиллаж буйд талархаж байна.

- Монголын хөдөө аж ахуйн салбар дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж хэр байна. Agro Expo үзэсгэлэн үүнд ямар үүрэг гүйцэтгэх вэ?

- Хөдөө аж ахуйн салбар бол Монгол улсын нээгдээгүй үүц. Монгол улс ирээдүйд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж чухамхүү энэ салбарт байгаа. Газар байгаа хүнс бий болдог. Бидэнд газар тариалан, мал аж ахуйг өндөр түвшинд хөгжүүлж, дэлхийн зах зээл дээр гаргах өргөн уудам газар нутаг байна. Хязгааргүй том зах зээл дэргэд байна. Гагцхүү технологи л хэрэгтэй. Энэ салбарт орчин үеийн технологи нэвтрүүлэх гэж л бид Agro Expo үзэсгэлэнг зохион байгуулдаг.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.