Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэнд, мөнгө санхүүгээ нэгэн зэрэг хэмнэх боломж нэмэгдлээ...

ikon.mn
2024 оны 5 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих болсон бид бүхэнд хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хамгийн энгийн алхам бол унадаг дугуй унах юм. Хот суурин газарт дугуй унахад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг бол дугуйн зогсоолын асуудал болоод байна. Нийслэлчүүд түгжрэлээс “зугтаж” унадаг дугуйг ихээр хэрэглэдэг болсныг албан байгууллагуудын гаднах хашлага, шат гэх зэргээс уяж түгжсэн унадаг дугуйнуудаас харагдана.  

зураг
 

Дэлхий нийтээр компанийн нийгмийн хариуцлага гэсэн ойлголт, үйл ажиллагааг улам тэлж, өргөтгөж байгаа өнөө үед нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хөндөж албан байгууллагууд өөрсдийн зардлаар иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад бодит тус болж байгаа нь бахархалтай. Үүний нэг тод жишээ болж буй байгууллага бол С.Отгонбат захиралтай “Бичил глобус санхүүгийн байгууллага”-н хамт олон юм.

Бичил Глобус санхүүгийн байгууллага нь нийгмийн нөлөөллийн ажлаа #Зуршлаас_Хэвшилрүү аян болгож хэрэгжүүлдэг бөгөөд өмнө нь www.facebook.com/BichilGlobus анхны тусламжийн хайрцгийг хэрэгцээт иргэдэд зориулан нээлттэйгээр байршуулаад байсан бол энэ жил тэд хөдөлгөөнт амьдралыг хэвшил болгохоор зорилт тавин ажиллаж байна. Тэд энэ удаад Улаанбаатар хотын унадаг дугуйчдад зогсоолын хэрэгцээ нэн шаардлагатай байгаа 9 байршилд унадаг дугуйн зогсоол байршуулах ажилдаа ороод байгаа юм.

зураг
 
  • ЧД Ялалтын талбай
  • 5-р сургууль
  • Соёл урлагийн их сургууль
  • Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
  • Өглөөний гудамж
  • Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн
  • Баянбүрд орчим
  • 24-р сургууль
  • Компьютер ланд төв зэрэг байршлууд дээр дугуйн зогсоолоо байршуулахаар эхлүүллээ. Үүний нэг жишээгээр өнөөдөр эхний 3 байршилд дугуйн зогсоол байршлаа.

Судалгаа дурдвал Монгол улсын 15-69 насны хүн амын 5 хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, 2 хүн тутмын нэг нь ажлын байр, амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэсэн судалгаа гарсан байна. Хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж , хавдар, таргалалт зэрэг халдварт бус өвчнийг үүсгэдэг байна.

Эдгээр өвчнөөс хол байх үнэ төлбөргүй боломж бол айл бүрийн тагт,  харанхуй өрөөнд, үүдэнд байрлаж байдаг энгийн л нэг унадаг дугуй юм. Уг боломжийг ашиглахад тулгардаг асуудал бол дугуйн зогсоол. Дугуйн зогсоолыг шийдэж яваа Бичил Глобус санхүүгийн байгууллага нь  олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхээр олон ажлуудыг амжилттай хэрэгжүүлсээр байгаа үлгэр дуурайлал болсон мундаг хамт олон билээ.

Цаашдын ажилд нь амжилт хүсье.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.