Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд шинэ орон сууцны ам метр талбайн үнэ жилийн хугацаанд 10.8 хувиар өсөж, дунджаар 4.03 сая төгрөг болов

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өссөн байна.

Тодруулбал шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ 4.03 сая төгрөг болжээ. Нийслэл дэх шинэ орон сууцны нэг ам метр талбайн үнийг байршлаар нь авч үзвэл Хан-Уулд 4.3 сая төгрөг байгаа нь хамгийн үнэтэйд тооцогдож байна.

Харин хуучин орон сууцны тухайд Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу нэг ам метрийн үнэ нь 4.45 сая төгрөг байгаа юм. Хуучин орон сууцны дундаж үнэ 3.81 сая төгрөг байна. 

зураг
 

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо