Уншиж байна ...
Зураг
Зураг

Хэрлэн голын мөс цөмөрч автомашин суусан дуудлагын дагуу алба хаагчид очиж, татан гаргажээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гол мөрний мөс цөмрөх аюултайг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ) сэрэмжлүүлж байна. 

Хэнтий аймгийн Хэрлэн голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлага өчигдөр 16:00 цагийн үед ОБЕГ-т бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Х-гийн “Toyota Alphard” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусныг татан гаргасан байна. 

Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.