Уншиж байна ...
Зураг
Зураг

"Чадлын дутагдлаас шалтгаалсан цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийгээгүй" гэв

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “ДЦС 2” ТӨХК-ийн 6 кВ-ын цамхаг агаарын шугамд гэмтэл гарчээ.

Гэмтлийн улмаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “ДЦС 2” ТӨХК-ийн баруун хойд хэсэг орчмын 518 айл өрх, 137 аж ахуйн нэгж нийт 655 хэрэглэгч 14:20-15:34 цагийн хооронд цахилгаан эрчим хүчээр түр тасалдсаныг хэвийн болгожээ.

Харин Баянгол дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 17, 18, 19, 24, 32 дугаар хороог хамарсан томоохон тасралт гараагүй.

Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станцаас эрчим хүчний төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлсэнтэй холбоотойгоор чадлын дутагдлаас шалтгаалсан цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг "ДҮТ" ТӨХХК-аас өнгөрөгч сарын 25-ны өдрөөс хойш хийгээгүй гэж УБЦТС компаниас мэдээллээ.