ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэ маягтаар авч эхэлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтан Хувийн Ашиг Сонирхлын Мэдүүлэг болон Хөрөнгө, Орлогын Мэдүүлэг(ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолоор ХАСХОМ-ийн маягт шинэчилснийг үндэслэн уг мэдүүлгийг нөхөх зааврыг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-ын даргын 2024 оны А/96 дугаар тушаалаар баталж, 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.

АТГ-аас мэдүүлэг гаргагчдын 2024 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ.

Мэдүүлэг гаргагч нь 2024 оны ХАСХОМ-т өөрийн давхар эрхэлдэг ажлын мэдээлэл, мөн гэр бүлийн гишүүдийн болон өөрийн эзэмшдэг тоног төхөөрөмж, виртуал хөрөнгийг мэдүүлэхээс гадна өөрийн болон гэр бүлийн гишүүдийн олсон орлогыг татвар, шимтгэл төлсний дараах дүнгээр мэдүүлэх зэрэг шинэлэг зохицуулалттай болсон байна.

Ийнхүү мэдүүлэг гаргагч нь АТГ-ын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нэвтрэн 2024 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж, 2025 оны хоёрдугаар сарын 15-ны дотор баталгаажуулан, баталгааны хуудсыг зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-д хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Мэдүүлгийн маягт нөхөх заавартай танилцах бол ЭНДЭЭС үзнэ үү.

 

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.25.151] 2025/1/5
buh horongoo ur huuhed, ah duu nariin ner der bolgoo blgui dee hongoruud mine. ATG yer ne olj chaddiimuuu
1 | 0 Хариулах
Зочин [211.9.246.6] 2025/1/5
Жэнког нүүрсний хэргээр нь Миеэг гхзрын наймаагаар, Элбэгдорж+Сайханбилэг нарыг Эрдэнэтийн луйвраар Цагааныг эрдэнэтийн овролгийг ганцаар ашиглаж буй галтгаанаар хорих хэрэгтэй!!! Тэгвэл АТГ байдагт итгэж, улсын авилгалчид дарагдана!!
2 | 0 Хариулах
Зочин [203.91.118.206] 2025/1/3
neg maygtnaas tsaashguil sanagdah ym
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.225] 2025/1/3
Урвагчид залуужжээ. Монголд асуудал улаан цагаандаа гарчээ. Өчигдөр Монгол комментын Билгээ Богд уулаар дүүрэн баячууд байна гэж ярьж байснаа тиймээс энэ уулыг ухах хэрэгтэй гэх ухааны юм ярив. Цаад эзэд нь ямар гээчийн маанаг учир шалтгааны холбоос сэдэхээрээ ийм юм захиалж яриулдаг байна даа. Өнөө өглөө харин Монголд суугаа Хятад элчин өөрөө туннел гайхамшигт бүтээн байгуулалт болох талаар монгол хэлээр бичиж сурталдаж байх юм. Энэ туннелийн асуудал Оюун-Эрдэнэ сүүлд Хятад явж, Чаина Энержид нүүрс зарах яриа хийснээс эхлээд гарсан. Төслийг зүтгүүлж байгаа Зам тээврийн сайд Дэлгэрсайхан хятадуудтай төмөрзамын бизнесээр холбоотой. Мянган жил дэлхийн бизнест толгой цохисон хятадуудтай манай нүүдэлчид бизнес хийнэ гэж юу байхав дээ. Нэг хэсэг Оджаргал хүртэл Хонконгийн хятадуудад хамаг хурааснаа алдахад хүрч, тэр үеэрээ Тавантолгойн ордыг өрөндөө тавьж туух шахсан. Баримттай шүү. Дэлгэрсайхан энэ удаа өрөндөө дархан цаазат Богд уулыг амлаад ирсэн байх магадлалтай. Хятад талаас хара
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.225] 2025/1/3
Хятад талаас харахад бас ойлгомжтой. Хойд айлын маанаг нүүдэлчдээс нүүрс тогтмол үнээр урт хугацаанд авна. Худалдаж авсан мөнгөндөө эргээд төмөр, цемент шахна. Төмөр цементээр зогсохгүй өөрсдийнхөө иргэдэд ажил олгох санаатай бололтой. Сайнзориг нарын УИХ дахь Нямбаатарын гишүүд, мөн Энх-Амгалан гишүүд гадаадын ажиллах хүчний хууль бариад явж байна. Дотооддоо үл хөдлөх, барилга уналттай байгаа орнууд ингэж бусад оронд төсөл шахаж, компаниуддаа ажил олж өгдөг. Хятад тооцоо гэдэг энэ ээ. Монголчууд өөрөө тооцоогоо хийдэгсэн бол ууланд цемент болгон булахаар яригдаж байгаа энэ асар их мөнгө бүхэл бүтэн нэг индастриал бүс үүсгэж хөгжүүлэхэд хүрэлцэнэ. Тийм бүс үүсчихвэл нүүдэлчид аяндаа шилжиж, Улаанбаатарын утаа, түгжрэл ч асуудал биш болно. Хамгийн гол нь манай монголчууд ийм бодлого явж байхад харанхуй дагаж алга ташиж суух нь хөөрхийлөлтэй. Оны өмнө УИХ-аар Чаина Энержитэй гэрээ байгуулах төсөл орлоо. Цэнгүүн, Лодойсамбуу нар нэг өдөр Лу.Гантөмөрийн захиалгаар "Хятадуудтай хийх бүтэ
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.225] 2025/1/3
Лу.Гантөмөрийн захиалгаар "Хятадуудтай хийх бүтээн байгуулалт бол харийн дарангуйлал биш" гэж мэдэгдлээ. Ердөө маргааш нь "Оросуудтай хийх бүтээн байгуулалт бол харийн дарангуйлал" гэж машид ноцтой царай гарган ярих аж. Ийм орж гарсан илт зөрчилтэй пиар мэдэгдлүүд хэний ашиг сонирхолд үйлчилж байгаа нь дэндүү ойлгомжтой. Манай үхэр монголчууд харин тархиа эргэтэл угаалгаж, алгаа хорстол ташиж, ийм увайгүй хоосон толгойтой пропагандистыг хаа байсан олон хэлтэй жинхэнэ сэхээтэн Хашбатын Хулантай хүртэл зүйрлэж маанагтах ажээ. Монголчууд бид энэ дэлхийд үнэхээр ганцаараа шахуу хөгжихгүй үлдлээ. Үүний гол шалтгаан ерөөсөө л Баттулга Элбэгдорж Энхсайхан Баяр гээд өмнөх үеийн удирдагчид Монголын биш гаднын эрх ашигт хуваагдаж үйлчилсэнтэй холбоотой. Одоо тэд зүгээр залуу дүрээр солигджээ. Монголчуудын хүний чанар танихгүй гэнэн тэнэг нь бол солигдсонгүй. Миний бие нэгэн цагт цаазын ялын эсрэг кампэин хийж явлаа. Одоо энэ мэт улаан цагаандаа гарсан хуйвалдаан илт явагдахыг үзвэл ерөөсөө а
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.225] 2025/1/3
Одоо энэ мэт улаан цагаандаа гарсан хуйвалдаан илт явагдахыг үзвэл ерөөсөө авлигачдад цааз л зохих юм байна гэж бодох болов. Хэрэвзээ авлигачдад эцсийн ял оноодог болох юм бол Чаина Энержигийн гэрээнд Богд уулын туннелыг ил далд болзол болгож багтаасан Дэлгэрсайхан, Оюунэрдэнэ, Лу.Гантөмөр нарын хүмүүс эх орны эрх ашгаас урвасан хэргээр цаазын ял сонсох өдөр ирэх байх шүү. Урвагчид!!!
2 | 0