Говийн сумын иргэдийн 64% нь уул уурхайн нийгмийн хариуцлага, бүтээн байгуулалт хамгийн сайтай нь Энержи Ресурс гэж хариулжээ

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа

Сэнтрик Фронт Лайн компанийн судалгаанд Цогтцэций сумын 10 мянган оршин суугчийг төлөөлөх 330 хүн хамрагдсан байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудаас аль нь нийгмийн хариуцлагаар хамгийн үр дүнтэй ажилладаг вэ гэсэн асуултад оролцогчдын 64.7% нь Энержи Ресурс, 19.2% нь Эрдэнэс Тавантолгой, 2.5% нь Тавантолгой ХХК-ийг нэрлэжээ.

зураг
 

Бататгах асуулгаар, Энержи Ресурс компанийн орон нутгийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг оруулж, 1-10 оноогоор дүгнэнэ үү гэсэн асуултад оролцогчдын 48% нь 7-8 оноогоор дүгнэсэн байна.

Энержи Ресурс компани 2009 онд Ухаа худаг уурхайд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш орон нутагт нүүрс баяжуулах үйлдвэр, нүүрс аж үйлдвэрийн цогцолбор болон сумыг 24 цаг тасралтгүй эрчим хүчээр хангах цахилгаан станц, дулааны станц, ус хангамжийн нэгдсэн систем, авто зам, 600 гаруй айлын орон сууц, 1000 хүүхдийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны цогцолбор зэргийг ашиглалтад оруулсан байна.

Нүүрс аж үйлдвэрийн цогцолборыг байгуулснаас хойш Цогтцэций суманд шинэ суурьшлын бүс бий болж, ажилтнууд нь орон нутагт суурьшин амьдарч байгаа нь төвлөрлийг сааруулах бодлогын жишиг загвар болжээ.

зураг
 

Мөн сумын жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүүгүй зээл олгох, хүүхдүүдийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сумын иргэдийг хүнсний ногоо тарих усалгаатай талбайгаар хангах, малчдад өвс тэжээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх гээд нийгэмд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг урт хугацаанд хэрэгжүүлж ажиллажээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.