Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагчаар “Эн Эф Си” компани шалгарав

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж, хамтран ажиллах компани шалгарсныг Засгийн газраас мэдэгдлээ.

Нийт долоон орны 13 компани, түншлэл материалаа ирүүлж, хоёр үе шаттай явуулсан сонгон шалгаруулалтад “Эн Эф Си” компани хамгийн өндөр оноо авч, хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар болжээ. 

Засгийн газраас өгсөн мэдээлэлд уг компанийн талаар "Энэ компани дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35 хувь, Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70 хувийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцсон. Уул уурхайн хөгжүүлэлт, инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, оператор, үйлдвэр бүтээн байгуулах EPC Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай компани юм" гэв.

Түүнчлэн Монгол Улс зэсийн баяжмалаа хайлуулж, боловсруулж, илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж үйлдвэрлэх нь, экспорт, төсвийн орлого, эдийн засгийн хөгжил, ажлын байр, татвар хураамж нэмэх өндөр ач холбогдолтой гэж онцоллоо.