Хуучны угсармал байрнуудыг гал дэмждэггүй хөвөнгөөр дулаалж, метал фасад хийснээр насжилтыг нь 30 жилээр уртасгана

Э.Тэмүүлэн, iKon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Их Британи болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын өмнөөс Mitigation Action Facility болон Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран ''Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь" төслийг хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд 200 орчим орон сууцны блокийг дулаалж, 6,000 гаруй өрх, 30,000 орчим оршин суугчдын амьдрах орчны тав тухыг сайжруулна. Уг ажлын анхных нь Баянгол дүүргийн 14 дүүргийн 10 дугаар хорооны байрыг шинэчилжээ.

Шинэчлэлийн үр дүнд

  • Эрчим хүчний хэрэглээ 40–50%-иар буурна,
  • Барилгын ашиглалтын хугацаа ойролцоогоор 30 жилээр уртасна,
  • Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн өснө,
  • Дулаалгын ажилд гадна фасадын дулаалга, дээврийн дулаалга, ус тусгаарлалт, эрчим хүчний хэмнэлттэй насос суурилуулалт багтаж байна.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Угсармал орон сууцыг гал дэмждэггүй эрдэс хөвөнгөөр дулаалж, метал фасад хийснээр ашиглалтын хугацаа 30 жилээр уртсах боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төсөл нь орон сууцны эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, оршин суугчдад тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, мөн орон сууцны дулаалгын тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох зорилготой юм.