Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн эцэс хүртэлх авто замыг ₮4.1 тэрбумаар засварлана
Нийслэл хотын зуслангийн бүс буюу Бэлхийн авто замыг шинэчлэхээр болжээ.
Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн эцэс хүртэлх авто замыг 6 дугаар сарын 12-ны 23:00 цагаас 6 дугаар сарын 15-ны 05:00 цагийн хооронд хаана.
Энэ хугацаанд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх юм байна.
Иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг санууллаа.
Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс хүртэлх авто замын засвар шинэчлэлтийг нийслэлийн Замын сангийн 4.1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр баталжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
