ҮЙЛ ЯВДАЛ: Хууль бусаар хил дамнан худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улс хүлээн авах ажиллагаа болно
Шангри-Ла зочид буудалд
09:00 цагт Монгол Улс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу КАРЕК-ийн Удирдах албан тушаалтнуудын зөвлөгөөн эхэлнэ.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
11:00 цагт Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл цаг үеийн улс төрийн асуудлууд болон татварын шинэчлэлийн бодлогын талаар мэдээлэл хийнэ.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд
10:00-11:00 цагт Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хамтран ажиллаж хууль бусаар хил дамнан худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улс хүлээн авах ажиллагаа болно.
Нээлттэй нийгэм форумын байранд
11:00 цагт "Шүүхийн индекс 2025" судалгааны тайланг танилцуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
