"The MongolZ" багийн Кёльны дэлхийн аваргын тоглолтууд маргааш эхэлнэ
Цахим спортын Counter Strike-2 тоглоомын энэ оны эхний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "Intel Extreme Masters Cologne Major 2026" тэмцээнд Германы Кёльн хотод зургаадугаар сарын 02-оос эхэлсэн билээ.
Уг тэмцээн нь тойргийн гурван шат, шөвгийн найм буюу Playoffs гэсэн үндсэн дөрвөн үе шаттай зохион байгуулагддаг. Одоогийн байдлаар эхний хоёр шат дуусаж, тэмцээнд оролцож буй 32 багаас 16 нь үлдээд байна. Гуравдугаар шатны 16 багаас гурван хожил байгуулсан найм нь Playoffs-д шалгарах юм.
Манай улсын "The MongolZ" багийн хувьд Азийн чансааны оноогоороо гуравдугаар шатанд шууд уригдан оролцож байгаа. Тэд эхний тойрогт ОХУ-ын "BetBoom Team" багтай маргааш 17:00 цагаас Во1 журмаар тоглохоор болжээ. Энэ тэмцээний хасагдах болон шөвгийн наймд шалгарах тоглолтууд Во3 журмаар явагдана. Иймэрхүү байдлаар таван тойрог явсны дараа гурван хожилтой найман дэлхийн аваргын Playoffs-д тунаж үлдэнэ.
"Intel Extreme Masters Cologne Major 2026" тэмцээнд түрүүлсэн баг 500 мянган ам.доллар, дэд байрт шалгарсан баг 170 мянган ам.долларын шагнал авна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
