Хол байсан ч орон сууцандаа ойртсоор... Гадаадад суугаа монголчууддаа зориулсан хуримтлалын шинэ боломж
Гадаад улсад ажиллаж, амьдарч, сурч боловсрохын зэрэгцээ эх орондоо ирээд амьдрах тухтай орон байрны урьдчилгаа, санхүүгийн баталгаагаа бүрдүүлэхээр хөдөлмөрлөж буй монголчууддаа зориулан ХасБанк "Гадаадад суугаа иргэний орон сууцны хадгаламж"-ийг санал болгож байна.
Өнөөдөр хилийн чанадад олон мянган монголчууд гэр бүлийнхээ ирээдүй, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, хуримтлал үүсгэж байна. Тэдний ихэнх нь эх орондоо буцаж ирэхдээ буух хаягтай, өөрийн гэсэн орон байртай болох зорилготой байдаг. Харин ХасБанк энэхүү зорилгодоо хүрэхэд нь тусалж, хол байсан ч орон сууцандаа ойртох гүүр нь болж байна.
Өөрөөр хэлбэл та хэн нэгэн 3-дагч этгээдээр дамжуулалгүйгээр өөрөө шууд ХасБанканд хадгаламжийн данс нээн, тогтмол орлого нэмэн хуримтлуулж, түүнийгээ дижитал банкаараа бүрэн хянана гэсэн үг. Мөн хамгийн чухал нь ийнхүү тогтмол хуримтлуулан урьдчилгаа төлбөрөө бүрдүүлснээр та ХасБанкны орон сууцны зээлийг уян хатан нөхцөлөөр, хурдан шуурхай шийдвэрлүүлэх боломжтой.
Мөн Гадаадад суугаа иргэний орон сууцны хадгаламж нь 6, 9, 12 сарын хугацаатай нээгдэх бөгөөд сар бүр хүүгээс хүү боддог тул тэр хэрээр өгөөж нэмэгдэж, орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх хугацааг улам ойртуулах давуу талтай.
Хэрэв та ХасБанканд данстай эсвэл зээл авч байсан харилцагч бол доорх холбоосоор хандан хүсэлтээ илгээгээрэй. Бид тантай даруй холбогдон, дансны мэдээллийг хүргүүлэх болно.
ЭНД ДАРЖ бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан хүсэлтээ илгээнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
