Galaxy эвхэгддэг утасны цоо шинэ гурван сонголтыг “Samsung” дэлхийд танилцууллаа
Технологийн шинэ дэвшил, гар утасны шинэ соёлыг танилцуулдгаараа хамгийн өндөр хүлээлттэй байдаг GALAXY UNPACKED энэ удаагийн арга хэмжээгээрээ “Samsung” эвхэгддэг утасны гурван шинэ сонголтоо танилцуулж, амьдралын цоо шинэ хэв маягийг эхлүүлж байгаагаа дэлхий даяар зарлав.
Долдугаар сарын 22-нд Лондон хотноо болсон Galaxy Unpacked-ийн үеэр Galaxy Z Fold8 Ultra, Galaxy Z Fold8 болон Galaxy Z Flip8 загваруудыг албан ёсоор танилцууллаа. Эдгээр шинэ цувралын гол онцлог нь эвхэгддэг утасны том дэлгэц, авсаархан хийц, хүчирхэг камер болон хиймэл оюун ухааныг хэрэглэгчдийн амьдралын өөр өөр хэв маягт нийцүүлэн хөгжүүлсэнд оршино.
Galaxy Z Fold8 нь контент уншиж, үзэж, тоглож, шинэ зүйлсийг шимтэн судлах дуртай хэрэглэгчдэд зориулагдсан бол Galaxy Z Fold8 Ultra нь том дэлгэц дээр олон ажил зэрэг амжуулах, мэргэжлийн түвшний зураг, видео эвлүүлэх, хийх шаардлагатай хүмүүст илүүтэй чиглэжээ. Харин Galaxy Z Flip8 нь авсаархан бөгөөд загварлаг, өөрийгөө илэрхийлэхийг чухалчилдаг хэрэглэгчдийн гол сонголт болж чадах загвар болжээ.
Анх Fold болон Flip загваруудыг “Samsung” танилцуулж байх үед ухаалаг утасны дэлгэцийг нугалах технологи өөрөө хамгийн сонирхолтой байсан. Тэгвэл өдгөө долоон удаагийн тасралтгүй хөгжүүлэлтийн дараа эвхэгддэг эсэх нь гол цэг байхаа больж, “ямар хэрэглээнд илүү тохирох вэ” гэдэг нь чухал болоод байгаа буюу эвхэгддэг технологи болгоомжлох биш, шилдэг шийдэл болох нь нэгэнт батлагдаад байна.
Fold8: Хөнгөн атлаа том дэлгэц
Galaxy Z Fold8-ийн гол шинэчлэл бол дэлгэцийн харьцаа. Эвхээстэй үед гадна дэлгэцээрээ мессеж бичих, сошиалаа шалгах, интернэт ашиглах бол дэлгэсэн үед кино, тоглоом, цахим ном болон урт контентыг илүү өргөн орон зайд үзэх боломж олгоно. Том дэлгэцтэй хэдий ч ердөө 201 грамм жинтэй буюу Fold8 нь “Samsung”-ийн хамгийн хөнгөн Fold загварт тооцогдож байна. Мөн Flex Titanium бүтэц нь дэлгэцийг илүү нимгэн, цохилт, даралтад тэсвэртэй, нугалаасны мөр багасах зэрэг давуу тал бүрдүүлжээ.
Fold8 Ultra: Эвхэгддэг утсанд Ultra хүчин чадлыг
Galaxy Z Fold8 Ultra нь том дэлгэц, Ultra түвшний камер болон нимгэн эвхэгддэг хийцийг нэг дор багтаажээ. Том дэлгэцээр хэд хэдэн апп зэрэг ажиллуулж, баримт шалгангаа и-мэйл бичих, видео дуудлагын үеэр тэмдэглэл хөтлөх, зураг болон бичлэг засах боломжтой. Иймээс Fold8 Ultra нь утас болон жижиг таблетын завсрын буюу ажлын орчныг халаасанд багтааж чадсанаараа онцлог болжээ.
Түүнчлэн мэргэжлийн түвшний контент бүтээхэд нийцүүлсэн камерын олон сайжруулалтыг Fold8 Ultra агуулсан байна. Хурдан цэнэглэгдэхийн зэрэгцээ өндөр ачаалалтай үед цэнэгээ тогтвортой хадгалж, хурдтай ажиллах боломжтойг дурдах нь зөв.
Flip8: Утсаа нээхгүйгээр илүү ихийг амжуулна
Galaxy Z Flip8 бол “Samsung”-ийн хамгийн нимгэн, хөнгөн Flip загвар болжээ. Авсаархан хийцээс гадна нүүр дэлгэцийг AI-д суурилсан өдөр тутмын удирдлагын хэсэг болгосон нь гол шинэчлэл гэж болно. Gemini Intelligence-ийн тусламжтайгаар хэрэглэгч утсаа бүрэн дэлгэхгүйгээр мэдээлэл шалгах, хүсэлт өгөх гэхчлэн хэд хэдэн үйлдлийг эхлүүлэх боломжтой. Түүнчлэн утсаа хагас нугалан байрлуулж, гараа ашиглахгүй зураг авах, нүүр дэлгэцээр дүрсээ харан үндсэн камераар селфи хийх боломжтойг онцолж байна.
Galaxy AI: Хиймэл оюун ухааны эринд таныг хөл алдуулахгүй
Шинэ Galaxy Z цувралын AI шийдлийг онцлохоос аргагүй. Хиймэл оюун ухааны эринд энэ цуврал таныг учраа олохгүй байх, сандрах зэрэг мэдрэмжээс ангижруулж, хамгийн ойрын хувийн туслах байх аж. Ингэхдээ таны нөхцөл байдлыг ойлгож, дараагийн үйлдлийг санал болгоно. Уулзалтын төлөвлөгөө гаргахад хуваарийг шалгаж, газар хайх, байршил хадгалах зэрэг алхмыг санал болгохоос эхлээд бүтээмжийг боломжит хамгийн өндөр түвшинд байлгах гол хэрэгсэл болно гэдгийг онцолъё.
Илүү сайн хамгаалалт
AI хэрэглээ илүү өндөр түвшинд нэвтрэх тусам мэдээллийн аюулгүй байдалд хэн бүхэн санаа зовох нь зүйн хэрэг. Тийм ч учраас хамгаалалтыг өндөр түвшинд шийдсэн гэдгийг “Samsung” тодотгосон. Үүнд AI таны өмнөөс ямар үйлдлүүд хийснийг хянах боломжтойгоос гадна Privacy Alerts нь шаардлагагүй зөвшөөрөл ашиглах оролдлого зэрэг болзошгүй эрсдэлийг урьдчилан мэдэгдэнэ. Ингэснээр хэрэглэгч өөрийн мэдээлэл болон AI-ийн үйл ажиллагааг бүрэн хяналтдаа байлгаж чадах юм.
Хүлээлтээс давсан гурван өөр сонголт
Ийнхүү GALAXY UNPACKED дэлхий нийтийн хүлээлтээс давсан танилцуулгыг хийлээ. Эвхэгддэг гар утасны технологийн хөгжлийг дахин шинэ шатанд гаргаж, илүү олон хэрэглэгч сонгох өргөн боломжийг бүрдүүлж чаджээ.
Өдөр тутмын амьдралын хэв маягийн олон төрөлд эдгээр шинэ загвар нийцэхээс iOS үйлдлийн системийн хэрэглэгчийг ч хялбар шилжих нөхцөлийг багтаахаа мартаагүй байна. Нэг ёсондоо “Samsung” хэрэглэгчийг өөрийн экосистемд оруулахад тулгардаг төхөөрөмж сонголт, мэдээлэл шилжүүлэх, AI үйлчилгээ ашиглах, засвар үйлчилгээ авах зэрэг бүхий л үе шатыг энэ удаагийн шинэчлэлдээ уялдуулж чадсан нь том алхам байлаа.
Энэ бүхэн хэрэглэгчээс ямар нэгэн золиос шаардахгүйгээр загварлаг чамин хэрнээ өндөр хүчин чадал бүхий ухаалаг утсаар өөрийгөө чимж, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжийг олгож, гар утас хэрэглээний цоо шинэ соёлыг дахин дэлгэрүүлэх эхлэлийг тавьж чадлаа.
Galaxy Z Fold8 Ultra, Galaxy Z Fold8 болон Galaxy Z Flip8 загварын гар утаснуудыг Монголын хэрэглэгчид урьдчилан захиалах бүрэн боломжтой болохыг дуулгахад таатай байна. Урьдчилсан захиалга авч байгаа байгууллагууд:
- Pc mall
- Mobicom
- Technozone
- Unitel
- SolarStar
- BSB
Эвхэгддэг утасны шинэ хөгжилтэй хөл нийлүүлж, гар утасны хэрэглээгээ гангараа биш ухаалаг хэрэглээ болгох боломжийг “Samsung” олгож байна.
Samsung Wallet Монгол Улсад анх удаа нэвтэрлээ
Samsung Galaxy хэрэглэгчид төлбөр болон дижитал үйлчилгээгээ илүү хялбар, аюулгүй, ухаалаг байдлаар ашиглах шинэ боломжийг бүрдүүлсэн Samsung Wallet үйлчилгээг Монгол Улсад анх удаа албан ёсоор нэвтрүүллээ.
Ингэснээр Samsung Galaxy ухаалаг гар утас хэрэглэгчид төлбөрийн карт болон өдөр тутмын дижитал үйлчилгээгээ нэг дор төвлөрүүлсэн, илүү хялбар, аюулгүй, ухаалаг хэрэглээг ашиглах боломжтой болж байна. Дэлхийн 60 гаруй зэх зээлд ашиглагдаж буй Samsung Wallet нь хэрэглэгчдийн бодит хэтэвчийг орлох зорилготой дижитал платформ бөгөөд төлбөр хийхээс гадна өдөр тутмын хэрэглээнд шаардлагатай олон төрлийн үйлчилгээг нэг дор нэгтгэх боломжийг бүрдүүлдэг.
Цаашид Samsung Wallet нь төлбөрийн үйлчилгээнээс гадна дижитал түлхүүр, онгоцны суух тасалбар, арга хэмжээний тасалбар, үнэнч хэрэглэгчийн карт болон бусад олон төрлийн дижитал үйлчилгээг дэмжих байдлаар улам өргөжин хөгжих юм.
Samsung Wallet-ийг хэрхэн ашиглах вэ?
Samsung Galaxy хэрэглэгчид Samsung Wallet аппликэйшнээр дамжуулан дэмжигдсэн карт болон үйлчилгээгээ хялбархан нэмэх боломжтой.
- Samsung Wallet ашиглах үндсэн алхам:
- Samsung Wallet аппликэйшнийг нээх
- Samsung Account-аараа нэвтрэх
- Дэмжигдсэн төлбөрийн картаа нэмэх
- Баталгаажуулалт хийж идэвхжүүлэх
- Төлбөр хийх үед Galaxy төхөөрөмжөө POS терминалд ойртуулж төлбөрөө гүйцэтгэх
Samsung Wallet нь хэрэглэгчийн мэдээлэл болон төлбөрийн аюулгүй байдлыг хангахын тулд Samsung-ийн дэвшилтэт хамгаалалтын технологийг мөн ашиглаж буй. Тодруулбал, Samsung Knox хамгаалалтын платформ, биометр баталгаажуулалт, мэдээллийн шифрлэлт болон аюулгүй хадгалалтын технологийг ашиглан хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон төлбөрийн гүйлгээ бүрийг хамгаалж, аюулгүй байдлыг хангах юм.
Samsung Pay Голомт банктай хамтран Монгол Улсад нэвтэрч байна
Samsung Wallet-ийн нэг хэсэг болох Samsung Pay үйлчилгээ Монгол Улсад Голомт банктай хамтран албан ёсоор нэвтэрч байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Голомт банкны Visa болон UnionPay карт эзэмшигчид өөрийн картаа Samsung Wallet-д бүртгэн, Samsung Galaxy төхөөрөмжөөрөө өдөр тутмын төлбөрөө илүү хурдан, хялбар, аюулгүй хийх боломжтой болж буй юм.
Samsung Pay нь контактгүй төлбөрийн технологид суурилсан бөгөөд хэрэглэгчдэд биет картаа авч явах шаардлагагүйгээр ухаалаг гар утсаараа төлбөр тооцоо хийх шинэ боломжийг олгож байна.
Хэрэглэгч Samsung Pay ашиглан төлбөр хийх үед картын бодит мэдээлэл худалдааны байгууллагад дамждаггүй. Харин Tokenization технологи, Samsung Knox хамгаалалтын систем болон биометр баталгаажуулалтыг ашигладаг тул төлбөрийн мэдээллийг найдвартай хамгаалдаг.
Samsung Electronics болон Голомт банкны энэхүү стратегийн хамтын ажиллагаа нь Монгол Улсад дижитал төлбөрийн хэрэглээг өргөжүүлэх, хэрэглэгчдэд олон улсын стандартад нийцсэн шинэ үеийн төлбөрийн туршлагыг хүргэх чухал алхам болж байгааг онцолъё.
Хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж буй Samsung Wallet экосистем
Samsung нь хэрэглэгчдийн өдөр тутмын дижитал хэрэглээг илүү хялбар, ухаалаг болгох зорилгоор Samsung Wallet болон Samsung Pay үйлчилгээг дэлхий даяар тасралтгүй хөгжүүлж байна.
Монгол Улсад энэхүү экосистемийг цаашид өргөжүүлэх хүрээнд Samsung нь бусад банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг нээлттэй байлгаж, илүү олон хэрэглэгчдэд дижитал төлбөрийн шинэ үеийн боломжийг хүргэхээр ажиллах юм байна.
Samsung Wallet нь зөвхөн төлбөрийн хэрэгсэл биш бөгөөд хэрэглэгчийн өдөр тутмын дижитал амьдралын төв платформ болон хөгжих зорилготой.
Galaxy Z Fold8 Ultra, Galaxy Z Fold8, Galaxy Z Flip8 болон Samsung Wallet-ийн нээлт нь Samsung-ийн “илүү ухаалаг, илүү холбогдсон, илүү аюулгүй амьдралын хэв маяг”-ийг бий болгох зорилгын дараагийн том алхам болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






