Сэлэнгэ мөрний усанд сэлэхээр ороод хөл алдаж юмнаас зүүгдсэн байсан дөрвөн иргэнийг аварчээ

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Булган аймаг, Хангал сум Хялганат багийн "Сэлэнгэ мөрний гүүр" гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 132 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км, ангийн байрлалаас зүүн урд зүгт 3 км/-т. Улаанбаатар хотоос Хялганат сумын чиглэлд 8 хүн, 2 автомашинтай амарч яваад, "Сэлэнгэ" мөрний усанд сэлэхээр ороод 4 хүн нь хөл алдаж юмнаас зүүгдсэн байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар 07.23-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар ангийн алба хаагчид эргээс 8 метрийн зайтай голын усанд байсан 4 иргэнийг моторт завиар аюулгүй газар эсэн мэнд гаргасан байна.