ФОТО: Хөлбөмбөгийн ДАШТ-ий ОНЦГОЙ агшнууд

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өндөрлөсөн ч спорт сонирхогчдын ярианы сэдэв хэвээрээ байна. Хамгийн сүүлд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ноос ДАШТ-ий дараахан буюу долдугаар сарын 20-нд дэлхийн чансааг шинэчилсэн. 

Уг чансаагаар шинэхэн дэлхийн аварга Испанийн баг 1,995.88 оноогоор тэргүүлж буй бол дэд аварга Аргентины шигшээ баг 1,970.38 оноогоор удаалж байна.

Дэлхийн чансааны эхний 10-т

  • Франц,
  • Англи,
  • Бразил,
  • Марокко,
  • Португал,
  • Бельги,
  • Нидерланд,
  • Мексикийн баг багтжээ. 

ДАШТ-ий дараа чансаанд хамгийн "хол үсэрсэн" баг бол Норвеги. Викингчүүд 12 байраар ахиж, дэлхийн чансааны 19-д жагсаж байгаа бол Африкийн Тунис 12 байраар ухарч, 57-д бичигдэж буй.

Харин Монголын эрэгтэй шигшээ баг арлын хэдэн орнуудын хамт 874.47 оноогоор 190-д бичигдсэн хэвээрээ. Манай улс хамгийн анх 1998 оны арванхоёрдугаар сарын 23-нд дэлхийн чансаанд бичигдсэнээс хойш 2011 оны наймдугаар сард 160-д орсон нь хамгийн оргил үзүүлэлт. Харамсалтай нь сүүлийн 15 жилийн хугацаанд ямар ч ахиц үзүүлээгүйг харж болно. 

Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Reuters агентлагийн гэрэл зурагчдын авсан ОНЦГОЙ зургуудыг хүргэе. Уншигч та зургийн хоёр талд байрлах сумаар өмнөх болон дараагийн зургийг гүйлгэж үзэх боломжтой.