ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана

Б.Манлай
2025 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

2025 оны нэгдүгээр сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг бүрэн хааж, буулган шинэ гүүрийг барихаар болжээ.

Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийсэн юм.

НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “2022 оноос хойш Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна.

Тодруулбал баруун гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байв.

Харин хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон” гэлээ.

зураг
 

Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусах юм. Мөн гүйцэтгэгч нь шалгарсан тул ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.240.147] 2025/1/10
Засаж янзлаачээ. Нураана л гээд байх юм. 00 зогслоо шдээ наад хэсэг чинь. Ядаж зун хичээл сургууль амрахаар наад ажлаа хийгээчээ. Өвөл гүүр барьж болдог байгаа шүү
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.175] 2025/1/6
Замын бөглөрөл дээд цэгтээ хүрч тэг зогсолт гэдэг нь болох байх шүү. Ядахад гадаа жаахан дулаарч хүмүүс бөглөрч зогсохоор алхаж болдог үед нь эхлэмээр юм бишүү. Энэ гүүрний ажлыг хийх гээд байгаа компани ямар хүчтэй байнаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.104.2] 2025/1/6
Шинээр барих юм бол барихаа дөхүүлж байгаад нураагаачээ малаа. Дүн өвлөөр нураачаад зун болтол огт юу ч хийхгүйдээ. Тэр болтол нь бөөн түгжрэл болно
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.204] 2025/1/5
Ямар арчаагүй чадваргүй байна аа. Гүүрны доод дам нуруунуудыг хүчитгээд шинэ тулгуур багануудыг хийгээд шинээр хучилт хийж болоноодоо. Тэгтэл нураан гээд байх юм.
8 | 0 Хариулах
Зочин [59.153.114.151] 2025/1/4
Ene teneglel ee zogsooh heregtei
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.205] 2025/1/4
Энэ Нямбаатарыг заваар нь шар хаданд үзүүлбэл зүгээрсэн. хөдөөний жолооч нарыг ад үздэг хогын гар. хөдөөний ч байхдаа яахав дээ аймгуудаас ирсэн ах дүү, хамаатан садан, эмээ, өвөө нартай уулзах, өвчиндөө шаналж эмч, эмнэлэгт үзүүлэх гэж ирсэн жолооч нар шүүдээ дэндүү хатуу харгис бна даа өдрийн 5000 төг, арайч дэнднээ....
7 | 2 Хариулах
кккк [66.181.191.178] 2025/1/4
өдрийн 50000 болгоочээ зүгээр л тэнэх гэж ирж бга ш дэ Уб дугаартай автомашинуудын 80% нь охон нутгийнх ш дэ
1 | 1 Хариулах
Зочин [172.225.55.50] 2025/1/5
Заа одоо бүх юмийг үнэгүй хэрэглээд сурцан хөдөөнийхөнд эхэндээ хэцүүл байх, гэхдээ замаар нь явсан бол үнийг төлөөд явах нь зөв. Хотынхон бид орон нутгийн замаар дайраад өнгөрөхөд 2000 төлж байна
1 | 0 Хариулах
Ган-Очир [202.126.89.205] 2025/1/4
Монгол Улсын хууль хяналтын байгууллага хуурамч нотлох баримт бүрдүүлж, хүссэн хүнээ ялладаг болчихжээ. Удахгүй өөрсдөө карма-гаа хүртэнэ🖕
3 | 0 Хариулах
Зочин [103.57.94.136] 2025/1/4
Bvr oilghoo sanhvvgiin hariutslaga gj yum bdg blgui de
0 | 0 Хариулах
Зочин [172.56.16.31] 2025/1/4
Huuchin gvvree yawgan hvn dugui , skvtertei hvmvvst vldeewel zvgeer yumu
3 | 0 Хариулах
Зочин [178.174.229.45] 2025/1/4
uur ulsad GUUR N /BRIDGE/ HEDEN ZUUN JILIIN NASTAI BH YUM . TUUH DURSGAL BOLJ BH YUM. MANAID BOL HUURHII DANDAA HUDUUNUUS ORJ IRSEN HUUSUN MANTUU NAR DARGA HIIGEED USTGAAD L BNA USTGAAD BNA . HYANBACTER BA OYUERDENE NAR BNA
5 | 0 Хариулах
ккк [66.181.191.178] 2025/1/3
бүтээнэ барина гэж бхгүй харин буулгана сөнөөнө нураана гэж репүүд шиг орилолдож бн
8 | 0 Хариулах
хажууд нь зэрэгцүүлээд [139.5.218.71] 2025/1/3
3 дахь а баричихаачээ... дараа нь нураах амарханшд.
9 | 0 Хариулах
уб ууган иргэн [66.181.191.178] 2025/1/3
хичнээн нэг юм аа улигболтол ярьдаг бичдэг юм бэ
4 | 0 Хариулах
Зочин [69.160.29.223] 2025/1/3
Боль!! Яагаад дандаа нураана, буулган, сүйтгэнэ гэж байдаг юм бэ??? Бүтээж чадахгүй байж. Дундаас нь мөнгө унагах гэж л байгаа нь ойлгомжтой.
5 | 1 Хариулах
Зочин [122.201.26.237] 2025/1/3
Ядаж бродюрыг нь сольчихоод буулгана биз дээ. Монгол хүн байна даа.
13 | 0 Хариулах
Зочин [133.106.45.238] 2025/1/3
Haha
4 | 0 Хариулах
Зочин [172.56.16.31] 2025/1/4
😂
2 | 0 Хариулах
kom [103.140.10.154] 2025/1/3
Буулгачаагүй юм уу, аль 11 сард л буулгаллаа 2 гээд байсан биз дээ
5 | 1 Хариулах
Зочин [202.21.107.10] 2025/1/3
Эсэргүүцэж бнаа. Энхтайваны гүүрийг 1958 онд барьсан гэнэ. Ашиглаж болоод бна наад гүүрээ нураахыг эсэргүүцэж бна. Сэргээн засварла
15 | 2 Хариулах
zochin [103.212.163.238] 2025/1/3
tugjrel ch utgaa aldah n eee
12 | 0 Хариулах
nuraah [66.181.178.206] 2025/1/3
buulgahgui hajuugaar ni tavchij boldoggui ym baih daa mun surtei ulsaa nuraana geed munguu tusuvlunguutee nuraachih bololtoi ymaa
6 | 1 Хариулах