“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлага төмөр замчдаа хямд таатай нөхцөлөөр орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд төрөл бүрийн ажил зохион байгуулдаг.
Өнгөрсөн жил гэхэд л Зүүнхараад баригдсан 80 айлын ипотекийн орон сууцанд төмөр замчдаа хямд үнэтэй хамруулахын тулд 1.3 тэрбум төгрөгөөр дэд бүтцийн асуудлыг нь өөрийн хөрөнгөөр шийдэж өгснөөр төмөр замчид хямд орон сууцтай болох нөхцөл бүрджээ.
Мөн жил бүр анх удаа зээлээр орон сууц худалдан авч байгаа төмөр замчдадаа мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Энэхүү мөнгөн дэмжлэгт хамрагдах төмөр замчдын тоо болон мөнгөн дэмжлэгийн хэмжээ жил бүр өсөж иржээ.
2024 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авч байгаа 60 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн мөнгөн дэмжлэгийг шинэ оны босгон дээр олголоо. Энэхүү мөнгөн дэмжлэгийг үзүүлэх талаар МТЗ-чдын ҮЭ-тэй байгуулдаг Хамтын гэрээндээ тусгаж хэрэгжүүлдэг юм.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!