Уншиж байна ...

Баянхошуу орчимд агаарын чанар маш их бохирдолтой байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Агаарын чанарын мэдээгээр нэгдүгээр сарын 4 буюу өнөөдөр 13:00 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаар "маш их бохирдол"-той гарч байна.

Түүнчлэн 

  • Нэгдүгээр хороолол
  • Дамбадаржаа
  • Хайлааст
  • Налайх
  • Яармаг 
  • ТЭЦ-4 орчимд бохирдолтой түвшинд хүрснийг дараах зургаас харж болно.
зураг
 
Agaar.mn

Зөвлөмж:

Агаарын чанарын индекс 101-200 буюу бага бохирдолтой үед хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илрэх бөгөөд зүрх, судас, амьсгалын замын архаг өвчтэй ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртдөг тул гадаа биеийн хүчний хүнд хүчир ажил хийх, гадаа явах хугацаагаа багасгах, авто замаас хол явахыг зөвлөв.

Харин агаарын чанарын индекс бохирдолтой буюу 201-300 хүрэхэд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрч, хэт мэдрэг хүмүүст сөрөг нөлөөлөл хүндээр илэрдэг байна. Иймд архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа хэмжих, гадаа удаан хугацаагаар явахгүй байх, амны хаалт зүүх шаардлагатай байна.

зураг