Улаанбаатар хотын хөгжлийн индексийг шинэчлэн гаргасан байна.
Индексийн үнэлгээний шатлал:
A 0.901-1.000
B 0.801-0.900
C 0.701-0.800
D 0.601-0.700
F 0.000-0.600
Хотын хөгжлийн индексийн үндсэн арга, аргачлалыг өргөтгөх, статистик тоон мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийхдээ Монгол Улсын ШУА, их, дээд сургуулиудын харьяа судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран ажилласан байна.
Нийслэлийн Бодлогын Судалгаа, Шинжилгээний Төвийн нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал: Өмнө нь Улаанбаатар хотын хөгжлийг олон янзаар хэмжих гэж оролдсон юм билээ. Олон улсын туршлагууд ч их байсан.
Аливаа улс орны хөгжлийн хэмжүүрийг гаргахад нийт иргэдэд ойлгомжтой байх статистикийн техник бол индексжүүлэлт. Энэ хүрээнд хотын хөгжлийн индексийг гаргасан. Хотын хөгжлийн индексийг Улаанбаатар хотын хөгжилтэй уях залгаасыг эхлээд олохыг оролдсон юм. Энэ нь Алсын хараа-2050 дахь дагуул хот заалт.
Нийслэлийн Бодлогын Судалгаа, Шинжилгээний Төвийн нийгэм, эдийн засгийн бодлогын ахлах шинжээч Т.Жаргалсайхан: 2024 оны Хотын хөгжлийн индекс 0.472 гарсан байдаг. Тус индекс дөрвөн бүлэг, зургаан төрөл, 83 үзүүлэлтээс бүрдэнэ. Индексийн үнэлгээ 1.000 рүү ойртой тусам сайн гэж үздэг.
Хотын хөгжлийн индекс нь тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн дөрвөн бүлэг, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, засаглал, дэд бүтэц, эдийн засаг гэсэн зургаан төрлөөр задарч, тооцогддог.
Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт хотын хөгжлийн индексийг 0.9-д хүргэх зорилт тавьсан байна.
Нийслэл хотын иргэд өрсөлдөх чадвартай, тогтвортой, хүртээмжтэй, амьдрах орчны чанар хангагдсан хотод амьдрах эрхтэй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!