Уншиж байна ...
Зураг
Зураг

Приус Центр хамт олноо ОРОН СУУЦЖУУЛАХ хуримтлалын хөтөлбөр зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 1 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Сүлжээ авто засварын төв Приус Центр 2024 оны 12 сарын 29-ний өдөр хамт олныхоо БАЯРЫН ХУРАЛ-ыг зохион байгуулж, 2025 оноос эхлэн “GREEN SAVING” орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зарлалаа.

Тус хөтөлбөрийн зорилго нь ажилтан орон сууцны урьдчилгаа, хашаа байшин, хүүхдийн сургалтын төлбөр зэрэг өндөр дүнтэй худалдан авалтыг зээлээр биш хуримтлалаар шийдвэрлэхийг уриалж, ажилтны сар бүр хуримтлуулсан дүнгийн 50%-ийг байгууллага нэмж хуримтлуулан, нэмээд Монголбанкны бодлогын хүүгээр өсгөх юм.

зураг
 

Ингэснээр ажилтан сард 400,000₮-ийг хадгалбал байгууллага 200,000₮-ийг нэмж хадгалан, нэмээд тухайн оны бодлогын хүүгээр өсгөснөөр ажилтан богино хугацаанд зорилтот дүнгээ хуримтлуулах боломж нээгдэж байна. Мөн хуримтлал нь бүрдэж эхэлсэн ажилтныг байгууллагын батлан даалтаар ипотекийн зээлийн очерт бүртгүүлэх банк хоорондын хамтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

зураг
 

Приус Центр нь 2024 онд 46 ажилтандаа Японоос үндсэн үнээр автомашин захиалах боломжийг олгож, ажилтан урьдчилгаа 30%-иа төлж, үлдсэн төлбөрийг байгууллагадаа хуваан төлж байна. Энэ нь ажилтанд ченжид төлөх нэмэлт төлбөрийг төлөхгүй, банк болон банк бус байгууллагад өндөр хүү төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.

Жил бүр 15-20 ажилтан Япон улсад аялах эрхээр шагнуулдаг уламжлал энэ онд мөн хэрэгжлээ.

зураг
 

2024 онд Приус Центрийн нийт ажилчдын 65% нь цалингаа нэмэгдүүлж, Приус Центрийн дундаж цалин хөдөлмөрийн зах зээлийн дундаж цалингаас 66%-иар өндөр байгаа тооцоо гарсан байна.

Приус Центрийн алсын хараа, үнэт зүйлсэд тусгагдсанаар Монгол залуус маань эх орондоо ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн компани байх зорилтын хүрээнд дээрх ажлууд хэрэгжиж байна.

зураг
 

Приус Центрийн НОГООН ГЭР БҮЛИЙНХЭН-д шинэ оны баярын мэндийг дэвшүүлье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.