ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/05-НД НИЙТЛЭГДСЭН
Нэгдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.
- 10-12-нд 09:00 цагаас Жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн,
- 13-нд 13:00 цагаас Шинэ үндсэн хуулийн 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
- 17-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
- 18-19-нд 09:00 цагаас Жиүжицү бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн,
- 20-22-нд 09:00 цагаас Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн,
- 25-нд 11:00 цагаас Талх Чихэр ХК-ийн "Хэвийн боовны баяр" уламжлалт аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан,
- 26-нд 13:00 цагаас Улсын харцага цолын хүндэтгэл Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
