Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэгдсэнийг Богдхан Уулын Дархан Цаазат Газрын Хамгаалалтын Захиргаанаас мэдээлэв.
Ингэхдээ өмнө нь иргэн гэх ангиллаар л төлбөр авдаг байсныг шинэчилсэн журмаар дотоодын болон гадаадын иргэн хэмээн тус тусад нь хураамжийн хэмжээг тогтоожээ.
Тухайлбал дархан цаазат газарт нэвтрэхэд дотоодын иргэн 5,000 төгрөг төлөх бол гадаадын иргэн 20,000 төгрөг төлөх ёстой болж байна. Мөн өмнөх журмаар ачааны машины даацаас нь хамаарч хураамжийн хэмжээг тогтоодог байсныг халж, ачааны машиныг тусгай хамгаалалтын газарт нэвтрэхэд 10,000-50,000 төгрөг байхаар тогтоожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!