БНХАУ-ын хамгийн хүйтэн цэгт зохион байгуулагдсан “Гэнхэ-2024” өвлийн хагас марафон гүйлтийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын нийт 1,500 гүйгч уралдахад Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн байна.
Тухайлбал 21 км-ын зайн эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Г.Уугантуяа алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 21 км-ын зайн ангилалд Л.Амардэлгэр мөнгөн медаль хүртжээ.
Энэ тэмцээний мөнгөн медальт Л.Амардэлгэр нь залуу гүйгч бол Г.Уугантуяа нь Монголын хэт марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер цолтой, 24 цагийн гүйлтийн Монгол Улсын аварга, дээд амжилтыг эзэмшигч юм.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!