"Дакар Ралли" тэмцээн нь дэлхийн хамгийн алдартай, хамгийн хүнд хэцүү авто-мото спортын уралдаан гэдгээрээ онцлогтой.
Анх 1977 онд Тьерри Сабин гэх франц эр Сахарын цөлд төөрч, гайхалтай адал явдлыг мэдэрснээс үүдэн энэ тэмцээнийг санаачилснаар анхны уралдаан Францын Парис хотоос Сенегалын Дакар хот хүртэл явагдаж дэлхийн хамгийн урт, хамгийн хүнд хэцүү авто-мото спортын тэмцээн хэмээгдсээр өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчдыг жил бүр цуглуулж тэсвэр тэвчээрийн шандсыг сорьдог билээ.
Энэ удаагийн "Дакар Ралли-2025" нь 1-р сарын 3-наас 17-ны хооронд Саудын Араб улсад явагдах бөгөөд TOYOTA GAZOO Racing баг нийт 18 автомашинтайгаар тус уралдаанд оролцоно.
TOYOTA GAZOO Racing нь GR DKR Hilux Evo загварын автомашинаар уралдаанд оролцох бөгөөд тус автомашин нь Тоёотагийн чанар, бат бөх байдал, найдвартай байдлыг илэрхийлдэг билээ.
Тоёотагийн албан ёсны дилер "ТОП МОТОРС" компани тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн мотоциклийн төрөлд оролцож байгаа ОУХМ П.Мөрөн болон түүний медиа багийг дэмжин хамтран ажиллах хүрээнд техник спортыг олон нийтэд сурталчлан таниулах, мэргэжлийн тамирчдын уралдаанд хэрэглэгддэг жинхэнэ техникүүдийг илүү ойроос үзүүлж сонирхуулах буланг өөрсдийн үзэсгэлэнгийн танхимдаа байршуулсан ба авто-мото спорт сонирхогч, дэмжигч та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.
Монголын баг тамирчид "Дакар Ралли"-д нийт 13 удаа амжилттай оролцсон бөгөөд энэ жил мотоциклийн төрөл 7 дахь тамирчин болон оролцож байгаа ОУХМ П.Мөрөн нь Биша хотоос Шабибату хот хүртэл 8000км замыг туулж бариандаа орно.
Хаяг: Баянгол дүүрэг, 10-р хороолол, 25-р эмийн сангаас баруун зүгт, Имарт дэлгүүрийн зүүн талд, төв зам дагуу Тоёота Топ Моторс төв
Холбоо барих: 7777-8090
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!