Уншиж байна ...
Зураг
Зураг

Тэрэлж, Скай ресорт чиглэлд нийтийн тээврийн хоёр автобус иргэдэд үйлчилж байна

Б.Манлай
2025 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн иргэдийг нийтийн тээврийн автобусаар тээвэрлэж, цэвэрт агаарт гаргах ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар Х:22 Офицеруудын ордноос Тэрэлж, Х:23 Сүхбаатарын талбайгаас Скай ресорт чиглэлд дунд оврын нийт хоёр автобус иргэдэд үйлчилж байгааг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

Эдгээр чиглэлд явах иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа аж.

Офицеруудын ордноос Тэрэлж рүү том хүн 2,300, хүүхэд 1,200, Сүхбаатарын талбайгаас Скай ресорт цанын бааз руу том хүн 1,000, хүүхэд 500 төгрөг төлж зорчино.

зураг
 
зураг
 

Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн автобус явуулах тусгай маршрут, хугацаа, төлбөрийн талаар өнгөрсөн сарын 15-наас санал авч, иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.