Уншиж байна ...
Зураг
Зураг

Сүхбаатарын талбайгаас Скай ресорт, Офицеруудын ордноос Тэрэлж рүү нийтийн тээврийн автобус явж эхэллээ

Д.Янжиндулам, ikon.mn
38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тэрэлж болон Скай ресорт чиглэлийн нэмэлт автобус өнөөдөр 10:00 цагаас явж эхэлж байна.

Нийтийн тээврийн автобус Сүхбаатарын талбайгаас Скай ресорт, Офицеруудын ордноос Тэрэлж рүү доорх цагийн хуваарийн дагуу явна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

зураг
 

Иргэд Тэрэлжийн “Жигүүр”, “Домогт мэлхий хад” амралтын газруудад хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтойг мэдэгдээд буй.

Тэрэлж рүү том хүн 2,300, хүүхэд 1,200, Скай ресорт цанын бааз руу том хүн 1,000, хүүхэд 500 төгрөг төлж автобусаар зорчино.

Улаанбаатар хотын утаа ихэссэн тул сурагчдын амралтаар иргэдийг автобусаар тээвэрлэж, цэвэр агаарт гаргах шийдэлд хүрээд байгаа билээ.

Өнөөдөр 09:45 цагийн байдлаар гэхэд нийслэлийн Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 100 айл, Нэгдүгээр хороолол, Дамбадаржаа, Хайлааст, Налайх, Шархад, Яармагт агаарын бохирдолтой байгааг индекс харууллаа.