Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраав
Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн “Ар булгийн жонш” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг онцгой байдлын алба өнөөдөр 15:30 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар анги, Батноров сумын Бэрх тосгон дахь 42 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж, 16:43 цагт бүрэн унтраасныг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
Түймэр гарсан газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км, Бэрх тосгоны төвөөс зүүн хойд 30 км-т оршдог байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
