Ирэх жил 1-5 дугаар ангийн нэг сурагчид ногдох хоолны зардлыг 5,845 төгрөг болгон нэмэгдүүлэхээр болжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Сурагчдын хоолны зардлыг ирэх жилээс 5,845 төгрөг болгож нэмэгдүүлэх талаар Боловсролын Яамнаас мэдээллээ.
Олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр сургуулийн үдийн хоолны нэг хүүхдэд ногдох зардал нь нэг ам.долларт хүрсэн тохиолдолд хүүхэд өдөрт авах шаардлагатай илчлэг, шим тэжээл, амин дэмийн хэрэгцээгээ хангах боломжтой гэж үздэг.
Иймд улс орнуудад үдийн хоолны зардлыг нэг хүүхдэд ногдох хэмжээгээр нэг ам.долларт хүргэх зөвлөмжийг өгдөг байна.
Монгол Улс ирэх оноос сургуулийн хоолны зардлыг 25.4 хувиар нэмэгдүүлж, 1-5 дугаар ангийн нэг сурагчид ногдох хоолны зардлыг 5,845 төгрөг болгон нэмэгдүүлэхээр 2027 оны төсвийн төсөлд тусгажээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
