ФОТО: Г.В.Плехановын нэрэмжит сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ
Улаанбаатар дахь Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн салбар сургуулийн байранд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээллийн мөрөөр холбогдох байгууллагууд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны шөнө ажиллажээ.
Тодруулбал, тус сургуулийн цахим хаягт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх агуулгатай мэдээлэл очсон байна. Холбогдох газруудад энэ талаар мэдэгдсэнээр харьяаллын дагуу тагнуулын байгууллагаас тус сургуулийн барилгыг шалгажээ.
Сургуулийн зүгээс суралцагчдын ар гэрт аюултай зүйл илрээгүй болохыг өчигдөр орой мэдэгдсэн бөгөөд өнөөдөр /2026.11.11/ тус сургууль хичээллээгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
