Мандал Даатгал нийгмийн хариуцлагын ажлаараа Азийн шилдэг тогтвортой хөгжилтэй гурван компанийн нэг боллоо

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Азийн даатгалын салбарын хамгийн шилдэг шагнал болох Asia Insurance Industry Awards (AIIA)-ын “Тогтвортой хөгжлийн шагнал”-ын төрөлд Мандал Даатгал нь Allianz Asia Pacific, Fubon Life Insurance компаниудын хамт шилдэг гурван финалистын нэгээр шалгарлаа.

Asia Insurance Industry Awards нь 1997 оноос хойш жил бүр 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа даатгалын салбарын хамгийн нэр хүндтэй шагнал юм.

Олон улсын аудитын KPMG компанийн хяналтан дор салбарын шинжээч, шүүгчдийн хоёр шатны үнэлгээг давж финалд шалгарсан нь өөрөө томоохон үнэлгээ юм.

Мандал Даатгал шүүгчдэд тогтвортой хөгжлийн бодлогоо байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрхэн хэрэгжүүлж буй дараах ажлуудаа үнэлүүлэв. 

  • Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгтэй хамтран тархины цус харвалт, зүрхний шигдээсийн үед хэрэглэдэг бүлэн хайлуулах «Алтеплаза» эмийг санхүүжүүлж, 38 хүний амийг аврахад хувь нэмэр оруулсан.
  • Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туул голын үерийн эрсдэл хамгийн өндөр 5 цэгт урьдчилан сэрэмжлүүлэх цамхаг байгуулж, хүлээлгэн өгсөн. Цамхгуудыг суурилуулснаас хойш эдгээр цэгт эндэгдэл гараагүй.
  • Эрүүл мэндийн чиглэлд Монголын анхны нээлттэй эрүүл мэндийн платформ eDoctor-ыг нэвтрүүлсэн бөгөөд одоо насанд хүрэгчдийн гурав тутмын нэг нь ашиглаж байна.
  • Хүүхдэд зориулсан эрсдэлийн боловсрол олгох үнэ төлбөргүй онлайн сургууль байгуулж  45 мянга гаруй хүүхэд хамруулсан.
  • “Мандал Студентс” хөтөлбөрөөр 28 оюутныг тэтгэлэгтэй суралцаж, суралцангаа ажилтай, цалинтай байх боломжийг олгоод байна.

Мандал Даатгал нь даатгалын салбартаа тэргүүлэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайхан, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, боловсролд чиглэсэн нийгмийн хариуцлагын ажлуудыг олон жилийн турш тууштай хэрэгжүүлж ирсэн нь ийнхүү олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдлээ. Бид цаашид ч нийгэмдээ бодит үнэ цэн бүтээж, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, илүү аюулгүй, тогтвортой ирээдүйг бий болгохын төлөө тууштай ажилласаар байх болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.