Энэ сарын 11, 12-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ сарын 11, 12-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2026 оны 11-р сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 11-12-нд шилжих шөнө Баян-Өлгийн зарим сумд,
- 12-ны өдөр Баян-Өлгий, Завханы ихэнх, Ховдын хойд, Увсын зарим сумдын нутгаар,
- 13-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Архангайн хойд, Булганы зарим, Төв, Сэлэнгийн баруун сумдын нутгаар 0.1-5.0 мм,
- 14-нд Говь-Алтай, Баянхонгорын хойд, Завхан, Төв аймгийн өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар,
- 15-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи:
- 12-нд Алтайн уулсаар,
- 13-нд нутгийн өмнөд хэсгээр,
- 14-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
-
13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч,
- Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -21...-26 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус,
- бусад нутгаар -10...-15 градус хүйтэн,
- өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан,
- бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
