Уншиж байна ...
Зураг
Зураг

Дөрөв хоногийн хугацаанд Скай ресорт руу 221, Тэрэлж чиглэлд 70 хүн нийтийн тээврийн автобусаар зорчжээ

Д.Янжиндулам, ikon.mn
7 цаг 24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн иргэдийг нийтийн тээврийн автобусаар тээвэрлэж, цэвэрт агаарт гаргах ажил анх удаа өнгөрсөн Бямба гарагт эхэлсэн.

Тодруулбал Сүхбаатарын талбайгаас Скай ресорт цанын бааз, Офицеруудын ордноос Тэрэлж чиглэлд арванхоёрдугаар дугаар сарын 21-нээс нийтийн тээврийн автобус өдөр бүр иргэдэд үйлчилж байгаа юм.

Энэ сарын 25-ны байдлаар буюу дөрөв хоногийн хугацаанд Х:23 Сүхбаатарын талбай-Скай ресорт чиглэлд нийт 221, Х:22 Офицеруудын ордон-Тэрэлж рүү нийт 70 хүн зорчжээ.

Офицеруудын ордноос Тэрэлж чиглэлд зорчиход том хүн 2,300, хүүхэд 1,200 төгрөгөөр, Сүхбаатарын талбайгаас Скай ресорт чиглэлд том хүн 1,000, хүүхэд 500 төгрөг төлж, үйлчлүүлж байна.

зураг
 
зураг