Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжих эхлэл тавигдан тэтгэврийн нөөц сантай болж байгаа талаар өнөөдөр УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тодруулбал нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэн бүр тэтгэврийн мөнгөн хуримтлалтай болж байгаа юм байна.
2024 оны 11 дүгээр сарын байдлаар 1.2 сая даатгуулагчийн дансанд 214.8 тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлалт үүсжээ.
Даатгуулагч иргэн та төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим систем болон portal.ndaatgal.mn, гар утасны “nDaatgal” aппликейшний “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” хэсгээс тэтгэврийн хуримтлалын мэдээллээ харах боломжтой юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!