Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Энхбаяр: Том төслүүдийг гацаасан УИХ-ын гишүүдийг нэрлэнэ үү. Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан хүн байнгын хороог даргалаад сууж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
Өнөөдөр 13 цаг 16 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монгол Улсын Ерөнхий сайд энэхүү хууль, тогтоолын төслийг өргөн барих үедээ “16 жилийн турш улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлоор гацаад байсан том төслүүдийг хөдөлгөх шийдвэр гаргалаа” гэсэн.

Үүнийг гацааж байсан хүмүүс болон тэдгээрийн гар хөл бологсод энэ танхимд байгаа гэж Ерөнхий сайдыг хэлж байна гэж ойлгосон. Тиймээс тэдгээр хүмүүсийг нэр устай нь мэдэж авмаар байна. Хуульд “Монгол Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэж заасан байдаг. Мөн “Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой, үйл ажиллагааны дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзах үүрэгтэй” гэсэн байна.

Тиймээс Ашигт малтмалын тухай хууль өөрчлөлт оруулах болон нүүрсний стратегийн гэрээг хэлэлцэж байгаатай холбогдуулан хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзсан нүүрсчин гишүүн байна уу.

Сонирхлын зөрчилтэй гишүүдийг нэрлэж өгөөч гэж Засгийн газраас хүсэж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Энэ асуудлаар Б.Энхбаяр гишүүн асуулга тавьсан. Холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч зохих хариуг нь явуулсан. Хууль хяналтын байгууллагаас эцэслэн тогтоогоогүй байхад хэн нэгний нэрийг дурдах нь зохимжгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан гэж хэвлэлээр бичигдэж байсан хүн энэ байнгын хороог даргалаад сууж байна. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон уу, яллагдаж хэвээр үү гэдгийг мэдэхгүй. Нүүрсний сонсгол дээр энэ асуудал яригдаж байсан.

Стратегийн ордод хувь эзэмшдэг УИХ-ын гишүүн байгаа. Тэгэхээр зөрчилтэй асуудал байна.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж нүүрсний гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад буй. Түүний холбогдсон хэрэг өдгөө прокурорын шатанд хянагдаж байгаа юм.