Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг хүргэж байна.
Монголд 15,498 Бат-Эрдэнэ байдаг ба түүний дараа Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн нар хамгийн их байдаг бол сүүлийн таван жилд Ананд, Тэнүүн, Хангай, Эрхэс, Анар, Түшиг, Тогтуун зэрэг нэг үетэй нэрүүд хамгийн их бүртгэгдсэн бол энэ жил "Батмагнай" буюу энэ жилийн түрүү бөхийн нэр хамгийн их бүртгэгдэж буй нэрийн жагсаалтад нэмэгджээ.
Харин Монгол эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэр нь Хулан, Мишээл, Номин-Эрдэнэ юм. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Амин-Эрдэнэ, Амингоо, Анхилуун, Гэгээлэн, Сондор гэх нэрүүд хамгийн их бүртгэгдээд байгаа юм.
Монголчууд хүү төрвөл бөх болно гэх бэлгэшээлээр амжилттай барилдаж буй бөхчүүдийн нэрийг ихээр өгдөг нь хэвээр аж. Тодруулбал 2020 оны наадмын түрүү бөх П.Бүрэнтөгс, 2022 оны наадмын түрүү бөх О.Хангай, 2023 оны түрүү бөх М.Бадарч, 2024 оны түрүү бөх Н.Батсуурь нарын нэр улсын аварга болсон жилүүддээ хамгийн их бүртгэгджээ. Энэ "Моод" энэ жил ч мөн үргэлжилж энэ жилийн улсын наадмын түрүү бөх болох Батмагнайгийн нэр энэ жил 157 бүртгэгдсэн байна. Харин 2010-2025 он хүртэлх статистикаас харахад сүүлийн жилүүдэд түүхэн нэр хүүхдэдээ өгөх хандлага буурсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!