Уншиж байна ...

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

Г.Мөрөн, iKon.mn
33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол энэ долоо хоногийн Лхагва гарагийн 13:00 цагт болно.

Энэ удаагийн сугалаанд арваннэгдүгээр сарын 1-нээс 30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн баримтууд оролцох юм байна.

Хэрэглэгчид тухайн сард хэдэн баримт бүртгүүлснээс шалтгаалж, хожих мөнгөн дүн нь өөрчлөгддөг. Тухайлбал 1-10 баримт бүртгүүлсэн бол сугалааны гурван орон таарахад 30,000, 11-50 баримт бүртгүүлсэн бол 40,000, 51 ба түүнээс олон баримт бүртгүүлсэн тохиолдолд 60,000 төгрөгийн эзэн болно.