Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байгааг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.
Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн ачаалал, эрчимт эмчилгээнд хэвтэлт бага хувиар нэмэгдсэн байна.
Эмнэлэгт 2,740 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 71.6% (1,962) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс найман тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=28) байна.
Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 55.3% (57) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдөртэй адил байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4% (1,091) байна. Өмнөх өдрөөс 362 тохиолдлоор нэмэгджээ.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!