Уншиж байна ...

Цэнхэр өнгөтэй хөөсөнцөр материалыг барилгын дулаалгад ашиглахгүй байхыг ЗӨВЛӨВ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гал түймрийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас өнөөдөр мэдээлэл хүргэлээ. 

Энэ талаар Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун хэлэхдээ "Өнгөрсөн хугацаанд нийслэл хотын хэмжээнд 2,425 удаагийн гал түймэр гарсан байна.

Томоохон хэмжээний гал түймрийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулбал он гарснаас хойш "Big" худалдааны төв, "Онон" төв, "Од" групп, хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 12-нд гарсан "Уран ган" группт гал түймэр гарсан байгаа.

Гал түймрийн дуудлагын шалтгаан нөхцөлийг судалж үзвэл барилгын материалтай холбоотой байна.

Хэргийн газарт үзлэг хийхэд манайхны хэлж заншсанаар “Цэнхэр өнгөтэй хөөсөнцөр материал”-ыг барилгын дулаалгад маш их ашигласан байдаг. Хэрэв гал алдвал хурдан хугацаанд утаажилт ихтэй тархаж байна.

2022, 2023 онд барилгын норм, дүрэм, стандарт шинэчлэгдэн сургууль цэцэрлэгүүдийг гадна дулаалгадаа шатдаггүй материал ашиглах ёстойг зааж өгсөн.

Мөн ААН, байгууллагуудын зүгээс тухайн барилга байгууламждаа ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үндэслэн шатдаггүй материалыг ашиглах зөвлөмжийг хүргүүлж байгаа" гэв.