Уншиж байна ...

ФОТО: "Эрэл групп"-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх Филиппин эмэгтэйн нөхөр, хүүхдүүд Монголд ирлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
6 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Эрэл групп"-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын гэрт амь насаа алдсан гэх Филиппин улсын иргэн Тиррел Атиензагийн нөхөр болон хоёр охин нь Монголд өнөөдөр газардлаа.

Тухайн хэрэг 2011 онд гарч байсан бөгөөд "Эрэл групп"-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат гэрт нь ирсэн Филиппин үйлчлэгч эмэгтэйг цалингүй ажиллуулж, дарамталсан, амь насыг нь хохироосон талаар сэтгүүлч С.Будрагчаа "Нууц материал" нэвтрүүлэгтээ дурдсан байна.

Улмаар Филиппин эмэгтэйн нөхөр Нило Атиенза нь хоёр охины хамт Монголд ирж, тухайн хэргийг дахин шалгуулах хүсэлтээ хуулийн байгууллагад өгөх аж. 

Энэ талаар өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн "Хүн амины гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 25 жил хүртэл байдаг. Энэ гэмт хэрэг 2011 оны арваннэгдүгээр сард гаргасан. Улмаар прокурорын байгууллагаас гэмт хэргийн шинжгүй гэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол 2012 оны нэгдүгээр сарын 24-нд гарсан.

Бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, хүн худалдаалах гэмт хэрэг, хүн амь насаа алдсан, шинжээчийн дүгнэлттэй холбоотой хуурамч нотлох баримт цуглуулсан бүрдүүлсэн, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг байх магадлалтай. 

Тиймээс хохирогчийн ар гэрийн хүмүүс тухайн хэргийг хааж шийдвэрлэсэн хэргийн материал тогтоолтой танилцах эрхтэй. Хуульчдын зүгээс эхний ээлжид хэргийн материалтай танилцаад дараагийн гомдол хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаад явна. Хамгийн эхэнд ар гэрийн зүгээс ямар хүсэл зоригтой байгааг харгалзан үзэх нь зүйтэй" гэв.

Мөн энэ үеэр Филиппинээс ирсэн аав, охин гуравт зарим иргэд өвлийн дулаан хувцас бэлэглэсэн байна.

фото:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг