Нийслэлийн газрын нээлттэй дуудлага худалдаагаар “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрыг энэ оны 6 сард “Ehlel Group” 9.3 тэрбум төгрөгөөр эзэмших эрхийг авсан.
Тэгвэл энэхүү газар дээр “Monastery Tower” нэртэй бизнес зэрэглэлийн орон сууцыг хэрэгжүүлэн албан ёсны захиалга авч эхэлснээс хойш нийт 40 орчим хувийн борлуулалтыг хийсэн байна. Хоёр өрөө байрны сонголт дуусаж, 3 өрөө байрны сонголт цөөн үлдсэн бөгөөд борлуулалтад нөлөөлсөн гол хүчин зүйлсийг холбогдох албаны хүн хэлэхдээ:
Мөн хамгийн чухал зүйлсийн нэг бол тус газар нь Архитектор төлөвлөлтийн даалгавартай байснаас гадна төслийн орц, гарц, дэд бүтэц, эрх зүйн баталгааг бүрэн хангасан, цөөн тооны төслүүдийн нэг болж байгаа.
“Хотын төвд орон сууцны эрэлт тогтмол өсдөг боловч нийлүүлэлт хомс байдаг. “Monastery Tower” төсөл нь худалдан авагчдын бодит судалгаанд үндэслэн хамгийн эрэлт хэрэгцээтэй шийдлүүдийг тусгасан давуу талтай. Мөн энэхүү газар нь Сүхбаатар дүүрэгт үлдсэн хамгийн сүүлийн орон сууц төлөвлөх боломжтой 3150 ам метр газар гэдгээрээ онцгой давуу талтай”
Төслийн борлуулалтын алба: 7227-3333
Төслийн цахим хуудас: www.facebook.com/Monasterytower
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!